Үйлчилгээний нөхцөл
Энэхүү “Үйлчилгээний нөхцөл” (цаашид “Нөхцөл” гэх) нь Droppy платформ (цаашид “Үйлчилгээ” гэх)-ийг ашиглахтай холбоотой хэрэглэгч (цаашид “Хэрэглэгч” гэх) болон үйлчилгээ үзүүлэгч байгууллага (цаашид “Бид” гэх) хоорондын эрх, үүрэг, хариуцлагыг зохицуулна. Хэрэглэгч Droppy платформд бүртгэл үүсгэх, төлбөр төлөх, үйлчилгээ ашиглах үйлдэл хийснээр энэхүү Нөхцөлийг бүрэн зөвшөөрсөнд тооцно.
- Үйлчилгээний агуулга:
1.1. Droppy нь цахим худалдаа, бүтээгдэхүүний судалгаа, зах зээлийн чиг хандлага, борлуулалтын боломж, ашиг тооцоолол, маркетингийн санаа зэрэг мэдээлэл, судалгаа, дата (цаашид “Контент” гэх)-ыг төлбөртэйгөөр ашиглуулах платформ болно. 1.2. Хэрэглэгч төлбөр төлж эрх авснаар үйлчилгээний хүрээнд байршуулсан контентыг үзэх эрх нээгдэнэ. - Бүртгэл ба ашиглалтын эрх:
2.1. Хэрэглэгч үйлчилгээ авахын тулд өөрийн нэр дээр бүртгэл үүсгэж, төлбөр төлөн эрхээ идэвхжүүлнэ. 2.2. Хэрэглэгч нь өөрийн бүртгэлийн нэвтрэх мэдээллийг (утасны дугаар, нууц үг гэх мэт) нууцалж хадгалах үүрэгтэй. 2.3. Хэрэглэгчийн бүртгэлээр хийгдсэн бүх үйлдэл тухайн хэрэглэгчийн үйлдэлд тооцогдоно. - Төлбөр ба буцаалт:
3.1. Хэрэглэгч бүртгэл үүсгэж, төлбөр төлснөөр үйлчилгээний бүх судалгаа, дата, контентыг үзэх боломж нээгддэг тул төлбөр буцаагдахгүй болохыг анхаарна уу. 3.2. Төлбөрийн буцаалт нь зөвхөн техникийн шалтгаанаар үйлчилгээ огт идэвхжээгүй, эсвэл төлбөр давхар төлөгдсөн зэрэг нөхцөлд Бидний шийдвэрээр хийгдэж болно. 3.3. Хэрэглэгчийн буруу үйлдэл, ашиглалт, ойлголтоос үүдэлтэй шалтгаанаар төлбөрийг буцаахгүй. - Аккаунт хуваалцах, олон хүн ашиглах:
4.1. Нэг бүртгэлийг зөвхөн тухайн хэрэглэгч өөрөө ашиглах бөгөөд бусдад дамжуулах, хуваалцах, нэг аккаунтаар олон хүн зэрэг нэвтрэхийг хориглоно. 4.2. Нэг аккаунтаар олон хүн нэвтэрсэн, эсвэл хуваалцаж ашигласан нь тогтоогдвол: - Бид тухайн аккаунтыг түр/бүрэн хязгаарлах эрхтэй, мөн - орсон хүний тоогоор төлбөрийг Хэрэглэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг анхаарна уу. - Зохиогчийн эрх ба контент хамгаалалт:
5.1. Үйлчилгээнд байршуулсан бүх судалгаа, мэдээлэл, текст, хүснэгт, оноо, маркетингийн санаа, бичвэр, аргачлал, бүтэц, систем зэрэг нь Бидний оюуны өмч бөгөөд зохиогчийн эрхээр хамгаалагдана. 5.2. Хэрэглэгч нь контентыг зөвхөн өөрийн хувийн хэрэглээнд ашиглах эрхтэй. 5.3. Дараах үйлдлүүдийг хатуу хориглоно: - Судалгаа, контентыг хуулбарлах, тараах - Бусдад дамлан зарах, дахин борлуулах - Нийтийн групп, чат, сайт, платформ дээр нийтлэх - Үйлчилгээтэй ижил төстэй бүтээгдэхүүн/үйлчилгээнд ашиглах - Зөрчил гаргасан тохиолдолд авах арга хэмжээ:
6.1. Хэрэглэгч контентыг хуулбарласан, бусдад дамлан зарсан, хууль бус хэлбэрээр ашигласан нь тогтоогдвол Бид: - тухайн аккаунтыг шууд хаах - үйлчилгээ ашиглах эрхийг цуцлах - учирсан хохирлыг тооцон нөхөн төлүүлэх - шаардлагатай тохиолдолд иргэний шүүхээр хохирлыг тооцоолон барагдуулах арга хэмжээ авах эрхтэй болохыг анхаарна уу. - Хариуцлага:
7.1. Droppy дээрх мэдээлэл, судалгаа нь зөвхөн зөвлөмж, дата мэдээллийн зориулалттай. Хэрэглэгч тухайн мэдээлэлд үндэслэн бизнесийн шийдвэр гаргахдаа өөрийн эрсдэлийг бүрэн хариуцна. 7.2. Бид хэрэглэгчийн бизнесийн ашиг орлого, борлуулалт, амжилтыг баталгаажуулахгүй. - Нөхцөлийн өөрчлөлт:
8.1. Бид үйлчилгээний нөхцөлийг шаардлагатай үед шинэчилж өөрчлөх эрхтэй. 8.2. Өөрчлөлт орсон тохиолдолд платформ дээр нийтлэх бөгөөд хэрэглэгч үргэлжлүүлэн ашигласнаар шинэ нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.